2009-12-20
Gaihamsig
Усан доорхи уран барималын музейСонин хачин
2009-12-15, 15:38

Тун удахгvй Мексикт Дэлхийн хамгийн том усан доорхи музей нээлтээ хийх гэж байгаа аж. Vvний дагуу, Мексик-д айлчилдаг жуулчдын хамгийн очих дуртай газар болох Канкун сувиллын газраас холгvйхэн байх Карибын тэнгисийн нэгээхэн хэсгийн ёроолруу 400 орчин бетонон баримлыг тавих юм байна. Ингэснээрээ усанд шумбах хорхойтой жуулчид төдийгvй мэргэжлийн дайверуудын анхаарлыг татаж, тэдний хөлд сvйдээд байгаа шvрэн аралнуудыг хамгаалах ач холбогдолтой хэмээн нутгийн эрх баригчид найдаж байгаа гэнэ. 




Учир нь Юкатан арлын Кинтана-Роо дахь баруун эрэг хавьд жил бvр 300 мянган жуулчид айлчилдаг гэх тооцоо бий. Эдгээрийн чамгvй хэсгийн бvрдvvлдэг туршлагатай, туршлагагvй маш олон тооны шумбагчид шvрэн арлуудыг vзэж байхдаа дээрээс нь дарж, шvрнvvдийг хөлний сэлvvр болон хvчил төрөгчийн саваараа ховхлох тохиолдол элбэг гардаг байна. Тvvнчлэн уг газрыг Vндэсний амралтын хvрээлэн болгохоос өмнө жуулчид шvрэн арлууд дээр алхалж, гишгэж, байгаль эхийн асар их цаг хугацаа зарцуулан байж “бvтээдэг” гайхалтай тогтоцыг хэсэг хэсгээр нь авч явах асуудал чөлөөтэй байжээ.


Баруун эрэг хавийн Vндэсний амралтын хvрээлэнгийн захирал Жейми Гонсалесийн хэлснээр, шумбагч-жуулчдын анхаарлыг өөр зvйлд хандуулсан тохиолдолд л шvрэн арлуудыг анхны байдалд нь оруулж, нөхөн сэргээх боломжтой аж. Ингээд л уг хvрээлэнгийн захиргаа нь жуулчдын анхаарлыг өөр зvйлд хандуулахын тулд усан доорхи уран барималын музейг бий болгохоор болжээ. Төслийг Гранадад байрлах Дэлхийн хамгийн анхны усан доорхи музейг бvтээсэн Жейсон де Кэйрс Тэйлор (Jason de Caires Taylor) удирдан явуулах юм байна.



Тэнгисийн ероолд байрлуулах уран баримлуудыг, дээр нь усны ургамал, бичил биетнvvд суурьшиж, яваандаа шvрэн арал бий болох боломжтой PH-нейтраль бетоноор хийх юм байна. Ийнхvv цаг хугацааны эрхээр, барималууд дээр шvр ургаж эхэлснээр, тэдгээр нь анхны хэлбэрээ алдаж, баримал биш, шvрэн арал болох ажээ. Хvний биетэй ижилхэн  хэмжээтэй анхны дөрвөн барималыг тэнгисийн ёроолд 11 сард хийжээ.























Бичсэн: Doll | цаг: 20:01 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) |
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax